Бид Аудит ба Баталгаажуулалт болон Бизнесийн хөрөнгийн үнэлгээ гэсэн 2 үндсэн чиглэлээр
мэргэжлийн дээд түвшинд үйлчилгээ үзүүлэхээр 2007 онд үүсгэн байгуулагдсан.

Бидний тухай


Бид Аудит ба Баталгаажуулалт болон Бизнесийн хөрөнгийн үнэлгээ гэсэн 2 үндсэн чиглэлээр мэргэжлийн дээд түвшинд үйлчилгээ үзүүлэхээр 2007 онд үүсгэн байгуулагдсан. Бид Сангийн яамнаас олгосон Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй төдийгүй Санхүүгийн зохицулах хорооноос олгосон Даатгалын байгууллагад аудит хийх эрхийн гэрчилгээтэй ММНБИ-ийн гишүүн байгууллага юм.

Үйл ажиллагааны цар хүрээ

Бид аудит баталгаажуулалтын үйлчилгээ, санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ зэргийг Эрчим хүч, Геологи уул уурхай, Хөнгөн ба хүнсний үйлдвэр, Зам тээвэр, барилга угсралт, даатгалын салбаруудад үзүүлэн тэдний санхүүгийн тайлан, салбарын мэдээ зэргийг АОУС, СТОУС, үндэсний стандартууд, хууль журмын дагуу хэрэглэгчдэд баталгаажуулан үнэн бодитой мэдээллийг хүргэн ажиллаж байна. Мөн түүнчлэн үйл ажиллагааны болон ёс зүйн стандартуудыг дагаж мөрдөн, үйлчилгээний чанараа дээд түвшинд байлгахын тулд мэргэжилтэнгүүд болон компаний боловсон хүчний ур чадварыг дээшлүүхэд анхаарч мэргэжлийн сургалтанд байнга хамрагдуулан, мэргэжлийн үүргээ өөрсдийн ур чадварын дээд түвшинд гүйцэтгэсээр ирсэн.
Манай компани төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, банк, банк бус санхүүгийн байгууллага, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж зэрэг нийт 150 орчим байгууллагуудын аудитыг гүйцэтгэж, 50 орчим байгууллагын хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ хийснээс гадна нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулах, татвар эрх зүйн зөвөлгөө өгөх зэрэг зөвлөх үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэсээр байна.

  • Аудит ба баталгаажуулалт
  • Санхүү бүртгэлийн зөвөлгөө
  • Санхүүгийн тайлангийн аудит
  • Үнэлгээ

Манай багийнхан


Үйлчилгээ


Аудит ба баталгаажуулалт

Монгол улсад шинэ системийн нягтлан бодох бүртгэл, аудит болон аудиторын мэргэжлийн үйл ажиллагаа, мэргэшсэн нягтлан бодогчийн тогтолцоо үүсч хөгжөн 20 жилтэй золгожээ.

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлттэй холбоотой үндэсний компаниуд олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалах, гадаадын банкнаас зээл авах мөн олон улсын төсөл, даатгалын үйл ажиллагаа зэрэг үйлчилгээ идэвхижиж, хүрээгээ тэлж байгаа нь аудитын компаниудын зөвлөх үйлчилгээний эрэлтийг бий болгож, биднийг олон улсын практик, стандартад хүрч ажиллахыг шаардан, бид ч мөн энэ хэрэгцээ шаардлагад уялдуулан мэргэжлийн дээд түвшинд аудитын үйлчилгээг үзүүлэхээр чармайн ажиллаж байна.

Санхүүгийн тайлангийн аудит

Бид тухайн компаний нарийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн аудитаа гүйцэтгэдэг ч гэлээ үйлчилгээний чанарт өөрчлөлт гаргалгүй мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн үйлчлүүлэгчиддээ хүргэдэг.

Бид аудитаа хийхдээ нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүй, өндөр чанартай аудитын багаж хэрэгсэл болон ажлын нарийн төлөвлөгөө боловсруулан олон талын мэдлэгтээ баг бүрдүүлэн аудитын ажлаа гүйцэтгэдэг.

Учир нь үйлчлүүлэгч байгууллага тохирсон арга зүйтэй, нарийн загварчилсан үйлчилгээ авахыг хүсдэг тул бид тухайн салбарын өргөн мэдлэгтэй, асуудал онцлог шинжийн талаар мэдлэгтэй хүмүүсээр багаа бүрдүүлэн ажилладаг.

Үнэлгээ

Компани нэгдэж нийлэх, тухайн бизнесийг худалдан авах, хөрөнгө төлөвлөх, дахин зохион байгуултанд орох эсвэл зээлдэгч хөрөнгө оруулагч нарт зориулж үнэлгээгээ шалгах зэрэгт хөрөнгийн үнэлгээний эрэлт нэмэгдсээр байна.

Гэвч ихэнх бизнесийн салбарт хөрнгө ба өр төлбөрийн үнэ цэнийг тодорхойлох нь нарийн төвөгтэй, анхаарал татсан асуудал байдаг.

Манай туршлагатай мэргэжилтэнгүүд олон янзын зорилго бүхий хөрөнгийн үнэлгээ хийж, эдгээрийг бүртгэлд хэрхэн тусгах, татварын тооцоолол зэрэгт зөвөлгөө өгөн ажиллаж байна.

  • Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ
  • Бизнесийн төсөв, загвар боловсруулах
  • Биет ба биет бус хөрөнгийн үнэлгээ
  • Санхүүгийн хэрэгслийн үнэлгээ

Санхүү бүртгэлийн зөвөлгөө

Өнөөгийн компаний удирдлагуудад техник технологийн өөрчлөлттэй хөл нийлүүлэн явах шаардлага тулгарч байна.

Эдгээр хөгжлийн хурд компаний НББ-ийн бодлого боловсруулагчид, хяналтын мэргэжилтэнгүүдийг санхүү бүртгэлийн бодлого, заавар журмаа дахин харах шаардлагыг бий болгож байна.

Бид тухайн аж ахуйн нэгжийн Санхүүгийн ахлах менежер, дотоод хяналтын хороо, санхүүгийн албаны удирдлагуудад ашиглаж чадаагүй нөөц боломжууд, компанид тулгараад буй асуудлуудыг ойлгуулахад тусалдаг. Санхүү болон татварын тайлан, үйл ажиллагаа болон мэдээллийн ситемийн эрсдлийг бууруулхад туслах замаар эмх цэгцтэй, үр ашигтай бүртгэл хөтлөлтийн төлөвлөгөө боловсруулхад техник, програм хангамжийн тал дээр анхаарч ажилладаг.

Бид танай компанид тулгараад байгаа дараахи асуудлууд дээр ажиллана. Үүнд:

  • СТОУС-ыг хөрвүүлэн компаний санхүү бүртгэлдээ ашиглахад туслах
  • Шинэ нягтлан бодох бүртгэлийн стандартуудыг хэрэгжүүлэхэд туслах
  • Бүртгэл хөтлөлтийн хяналт, үйл ажиллагааны дэмжлэг

Үйлчлүүлэгчид


Үйлчлүүлэгчдийн үгс


Холбоо тогтоох


Юдентакс Тин Аудит ХХК

Сүхбаатар дүүрэг, Алтай 5-р гудамж
Шинэ Дэлхий Цамхаг – 706 тоот
Утас: 7711-0980 Факс: 77110981
Имэйл: contact@yudentax.com

Та мэйл хаягаа зөв оруулна уу
Та утасны дугаараа оруулна уу